Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-аас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц хөөрлөө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНСУ-аас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөөдөр Сөүл рүү хөөрлөө.

Өнөөдрийн нислэгээр ирэх иргэд болон нисэх багийнхан 21 хоног тусгаарлагдана.

Улсын Онцгой Комиссоос "Буянт-Ухаа" боомтоор УБ-Сөүл чиглэлийн ОМ301 дүгээр аяллын онгоц 5 орны 261 зорчигчтой /Монгол-249, Солонгос-3, ОХУ-1, БНФранцУлс-5, Австрали-3 иргэн/, нисэх багийн есөн гишүүнтэй 09:10 цагт хөөрснийг улсын хилээр зохих журмын дагуу шалган нэвтрүүлсэн. Энэ тооны иргэдээ аваад ирнэ" гэсэн мэдээллийг өглөө.

Манай улс тусгай үүргийн нислэгээр 1,000 гаруй иргэнээ гадны орноос авчраад байгаа юм.

45 улс, бүс нутгаас нийт 6,313 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ холбогдох ЭСЯ, Консулын газарт гаргажээ.

Одоогоор хийгдээд буй тусгай үүргийн нислэгүүд:

  • Вирусийн голомт болсон Ухань хотоос 31 иргэнээ хоёрдугаар сарын 1-нд Улаанбаатар авчирсан. Үүнээс гадна
  • Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар 
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 16-нд Токио-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар 
  • Дөрөвдүгээр сарын 2-нд Сөүл-Улаанбаатар
  • Дөрөвдүгээр сарын 3-нд Токио-Улаанбаатарын чиглэлд тусгай нислэг үйлдэж, гадаад улсаас монгол иргэдээ эх оронд нь ирүүлээд байна.