Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, тусгаарлагдсан 37 хүний шинжилгээний хариунд коронавирус илрээгүй

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамнаас коронвирусийн талаарх ээлжит мэдээллээ хийх үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү иргэдийн шинжилгээний талаарх мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор нийт 265 хүн ирсэн. ХӨСҮТ-д 64 хүнийг тусгаарласан. 184 хүн "Токио ин" зочид буудалд буусан.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 246 хүн ажиглалт, хяналтад байна.

Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлээр ирсэн нийт 104 хүнийг тусгаарлан ХӨСҮТ-д  хянаж байна. Үүнээс Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж тусгаарлагдсан 37 хүний  шинжилгээний хариунд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор улсын хэмжээнд хүмүүсийн 27 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

"Амар" зочид буудалд байгаа тусгаарлагдсан 152 хүний шинжилгээг өнөөдөр аваад хариу нь гарахаар, нэг дэхээс гарган ороо чөлөөлөөд, дараагийн онгоцоор ирэхэд бэлтгэл ажлаа хангана. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой сайн байна.

Сэжигтэй тохиолдлуудын хариу маргааш гарна. ХӨСҮТ-д шинэ аппараттай лаборатори нэгийг нээсэн учраас шинжилгээг их хэмжээгээр богино хугацаанд хийх боломжтой болсон. Тус аппарат нь шинжилгээний хариуг дөрвөн цагийн дотор уншиж гаргах хүчин чадалтай.

Мөн бусад улсаас дамжин ирсэн хүмүүсээс сонгож, хамгийн онцгой гэж үзсэн хүмүүс болох 64 хүнийг ХӨСҮТ-д авсан. Энэ хүмүүсийн шинжилгээний хариу өнөө орой гарна. Өнөөдрийн хувьд бидний шинжилгээний тактик зарчим зөв байна гэж дүгнэж байгаа. Дараагийн шатанд бид хүмүүсийнхээ уушгийг нь CTI -аар хянадаг хяналтаа хийх гээд хүлээж байна.

Суурь өвчтэй хүмүүсийг бас тусад нь сайн анхаарч байгаа" гэлээ. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.