Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Ням-Очир: Хувийн сургуулийн төлбөрийн асуудалд БСШУСЯ шууд оролцох боломжгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас цаг үеийн нөхцөл байдалд уялдуулан цаашид авахаар төлөвлөж буй арга хэмжээгээ танилцууллаа. 

Энэ үеэр бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор хувийн хэвшлийн сургуулиудын төлбөрт өөрчлөлт, хөнгөлөлт оруулах боломжтой эсэхийг сэтгүүлчид албаны хүмүүсээс тодруулсан юм.

Уг асуултад БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир "Теле хичээлийг БСШУС-ын сайдын баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу Боловсролын хүрээлэнгээс бэлтгэсэн. Энэ бол хөтөлбөрийн дагуух агуулга.

Харин хувийн сургуулиуд эцэг, эхчүүдээс төлбөр авч гадаад хэл, шинжлэх ухаан, олон улсын хөтөлбөрийн агуулга зэргийг нэмэлтээр заадаг. Сургалтын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон энэ цаг хугацаанд ч сургуулиуд теле хичээлийн зэрэгцээ нэмэлт агуулгаа цахимаар зааж байгаа. Магадгүй ердийн үеэс ч их ачаалал багш нарт ирж байна. 

Сургалтын хэлбэр өөрчлөгдсөн ч зайнаас эргэх холбоотой ажиллаж байгаа гэсэн үг. Хэрэв тухайн сургууль нэмэлт агуулгаа заахгүй байгаа бол сургууль ба эцэг, эх хоорондын гэрээгээр зохицуулагдах ёстой.

Төлбөрийн асуудалд яамнаас шууд оролцох боломж төдийлөн байхгүй" хэмээн хариулав.