Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

32,000 шалгуулагч хамрагдана хэмээн тооцоолж байсан ЭЕШ-д 16,911 хүн бүртгүүлээд байна

А.Намуун, iKon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн явцын талаар Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр танилцууллаа.

Бүртгэл хоёрдугаар сарын 10-нд нээгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 16,911 шалгуулагч бүртгүүлжээ. Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоогоод буй тул Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар болсон билээ.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ "Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил бүртгэлийн явц тааруу байна. Шалгуулагчдыг эртхэн бүртгүүлэхийг уриалъя. 

Шалгалтын бүртгэлийн хугацааг сунгахгүй буюу Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусна. 

Ингэснээр бид шалгуулагч бүрт мэдээллийг хэрхэн хүргэх арга барилаа тодорхойлж, бэлтгэлээ хангах юм. 

Тухайлбал, Монгол Улсын хилийн орчимд 2,400 хүүхэд байгаагаас 74 нь Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагч. Тэдэнд шалгалттай холбоотой мэдээлэл хүргэхийн тулд Хил хамгаалах ерөнхий газрын холбооны ангитай хамтран ажиллаж байна.

Төмөр замын өртөө, уурхайн орчимд оршин сууж буй сурагчид, сум, багт байгаа зэрэг бүх шалгуулагч нарт Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээллийг тогтмол хүргэж байх нь чухал учир бүртгэлийг хугацаанд нь хааж, шалгалт болох хүртэл шалгуулагч нэг бүрт мэдээлэл, зөвлөгөөг хүргэнэ" гэлээ. 

2019-2020 оны хичээлийн жилд 590 сургуулийн 1,146 бүлгээс 28,567 сурагч 12 дугаар анги төгсөнө.

Боловсролын үнэлгээний төвөөс энэ жил 32,000 шалгуулагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө хэмээх тооцоолж, улсын хэмжээнд шалгалтын 50 төвийг бэлтгэж байгаа юм. Тухайн шалгуулагч аль сургуульд, ямар мэргэжлээр суралцахаас шалтгаалан 10 хүртэлх хичээлээр шалгалт өгөх боломжтой. Гэхдээ өмнөх жилүүдийн судалгаанаас харахад 4-5 хичээлийг сонгож өгсөн хүүхдүүдийн шалгалтад үзүүлсэн дүн нь бусдаасаа харьцангуй өндөр байсан талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж байв

2020 онд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагчдын тоо:

Аймаг/дүүрэг

Хандалтын тоо

ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагчдын тоо

1

Архангай аймаг

581

392

2

Баян-Өлгий аймаг

560

478

3

Баянхонгор аймаг

557

496

4

Булган аймаг

324

228

5

Говь-Алтай аймаг

581

564

6,

Говьсүмбэр аймаг

162

137

7

Дархан-Уул аймаг

978

826

8

Дорноговь аймаг

548

479

9

Дорнод аймаг

704

628

10

Дундговь аймаг

392

357

11

Завхан аймаг

510

414

12

Орхон аймаг

970

827

13

Сэлэнгэ аймаг

963

927

14

Сүхбаатар аймаг

401

348

15

Төв аймаг

726

601

16

Увс аймаг

435

301

17

Ховд аймаг

578

391

18

Хэнтий аймаг

453

362

19

Хөвсгөл аймаг

494

248

20

Өвөрхангай аймаг

966

931

21

Өмнөговь аймаг

455

377

22

Багануур дүүрэг

265

209

23

Багахангай дүүрэг

24

23

24

Баянгол дүүрэг

1,689

1,296

25

Баянзүрх дүүрэг

2,140

1,305

26

Налайх дүүрэг

111

53

27

Сонгинохайрхан  дүүрэг

1,288

1,011

28

Сүхбаатар дүүрэг

1,757

1,207

29

Хан-уул дүүрэг

834

487

30

Чингэлтэй дүүрэг

746

471