Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

АПУ ДЭЙРИ ХХК УОК-ийн албан хаагчдад 15 сая төгрөгний сүү сүүн бүтээгдэхүүн хандивлалаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

АПУ Дэйри ХХК Дэлхий даяар дэгдээд буй Корона вирусын  халдвар (Covid-19) Монгол улсад илэрсэнтэй холбогдуулан онцгой нөхцөлд ажиллаж байгаа нийт ажиллагсад, албан хаагчдын хэрэгцээнд тэдний дархлааг дэмжиж, эрүүл мэнд, сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 15 сая төгрөгний сүү, сүүн бүтээгдэхүүнийг Улсын онцгой комисст хандивлалаа.

 

Хандивын арга хэмжээний үеэр Гүйцэтгэх захирал С.Ганзориг АПУ Дэйри компани Монгол Улсын Засгийн Газар болон Улсын Онцгой комиссын хэрэгжүүлж буй арга хэмжээг бүх талаар дэмжин боломжтой ажилтнуудыг гэрээсээ ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна шаардлагатай ажилтнуудад хамгаалалтын хувцас хэрэгслээр бүрэн хангаж байгаа бөгөөд хэдий эдийн засаг хүнд байгаа ч нийт ажиллагсдын цалин хөлсийг бууруулахгүй, тасалдуулахгүй байхыг эрмэлзэн ажиллаж байгаагаа илэрхийллээ.

 

АПУ Дэйри компанийн хандивлаж буй бүтээгдэхүүнд Дээж нэрийн бүтээгдэхүүн болон Сайн Д амин дэмтэй сүү, Маамуу аньсны шүүс зэрэг бүтээгдэхүүнүүд багтсан байв. Хандивын бүтээгдэхүүнийг шууд халуун цэг дээр ажиллаж буй ажиллагсад, албан хаагчдад хүргэх юм.

 

Мөн нийт ард иргэдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээ тогтмол хэрэглэж УОК болон Эрүүл Мэндийн Яамнаас өгч буй заавар, зөвлөмжийг даган хариуцлагатай байхыг уриаллаа.

Сүүн цагаан үйлс дэлгэрэх болтугай.

АПУ ДЭЙРИ ХХК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.