Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ, ЯПОН УЛС РУУ ИЛГЭЭХ ШУУДАН ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Ковид-19 дэлхий нийтээр эрчимтэй тархаж, цар тахлын хэмжээнд хүрснээр улс хоорондын шуудан, логистик, тээврийн үйл ажиллагаа тасалдаж байгаа хэдий ч Монгол Улсын УОК-оос 4 дүгээр сарын 02-04-ний хооронд Япон, БНСУ руу тусгай үүргийн нислэг хийхээр болсон тул тус орнуудад оршин сууж, сурч, ажиллаж амьдарч байгаа иргэдэд Монголоос шуудан илгээмж илгээх ажлыг УОК-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Энэ удаагийн тусгай үүргийн нислэгээр дээрх орнуудад илгээгдэх шуудан илгээмжийг тухайн оронд оршин сууж буй хүлээн авагчдад нь саадгүй хүргэх талаар Япон, БНСУ-ын шуудангийн байгууллагуудтай харилцан тохиролцоод байна.

Түүнчлэн Ковид-19 халдварт вирусийн дэгдэлтийн хүнд үед Монгол шуудан ХК нийгмийн хариуцлагын хүрээнд тус улсуудад илгээх Илгээлт болон Буухиа шуудангийн үйлчилгээгээ 15% хямдруулсныг мэдэгдэхэд таатай байна.

Япон улс руу илгээх шууданг Монгол шуудангийн Улаанбаатар хот дахь салбарууд дээр 3.31-ний 11:00 цаг, Төв шуудан дээр 3.31-ний 16:00 цаг хүртэл хүлээн авна. Хөдөө орон нутгийн хэрэглэгч тус аймаг, сумынхаа Монгол шуудангийн салбаруудаас холбогдож хугацааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 
 
БНСУ-руу илгээх шууданг Монгол шуудангийн Улаанбаатар хот дахь салбарууд дээр 4.02-ны 11:00 цаг, Төв шуудан дээр 4.02-ны 16:00 цаг хүртэл хүлээн авна. Хөдөө орон нутгийн хэрэглэгч тус аймаг, сумынхаа Монгол шуудангийн салбаруудаас холбогдож хугацааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.