2020/05/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
15:00
S30
10°
16:00
S30
11°
17:00
S30
12°
18:00
S30
12°
19:00
S30
10°
20:00
S30
21:00
S29
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Тусгай үүргийн онгоцоор ирэх эм, эмнэлгийн хэрэгслийг ариутган 72 цагийн дараа Шуурхай штабын зөвшөөрлөөр олгоно"

Д.Тэмүүлэн, ikon.mn
2020 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос БНСУ болон Япон улсад буй монгол иргэдээ дөрөвдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд тусгай үүргийн нислэг зохион байгуулж авчрах шийдвэр гаргасан.

Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирэх иргэдийн биеэс тусдаа ачааг ариутгаж, 14 хоног тусгаарласны дараа гаалийн хяналт шалгалтыг хийж олгоно.

Иймд зорчигчид тусгаарлагдсан ачаанаас эд зүйл авах боломжгүй болох тул шаардлагатай хэрэгцээний эд зүйлээ гар тээшиндээ авахыг Гаалийн ерөнхий газраас анхаарууллаа. 

Мөн тус онгоцоор ирэх карго ачаанд байгаа дипломат ачаа болон эм, эмнэлгийн хэрэгслийг ариутган 72 цаг тусгаарласны дараа УОК-ын шуурхай штабын зөвшөөрлөөр олгох аж.

Бусад ачааг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ес хоног тусгаарласны дараа гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтыг зохион байгуулах юм байна.

 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x