Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

YouTube видео дүрсээ SD чанартай эхлүүлдэг болголоо

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрөөс эхлэн YouTube платформ өөрийн бүх видеог SD буюу Standard Definition чанартайгаар эхлүүлдэг болгожээ.

Дэлхийн хүн амын бараг гуравны нэг нь коронавирусийн тахлын улмаас гэртээ хоригдож, интернэтийн хэрэглээ хэт нэмэгдсэн нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна.

Гэхдээ “default” буюу эхлэх тохиргоо нь SD горим байгаа ч хүмүүс видео дүрсийг HD (High Definition) горимд гараараа шилжүүлэн үзэж болох ажээ.

Өнгөрсөн долоо хоногт YouTube платформ зөвхөн Европ тивийн хэрэглэгчдийнхээ видеоны чанарыг бууруулах шийдвэр гаргаж байсан бол өнөөдөр дэлхий даяар үйлчлэх шийдвэрээ гаргаж байна.

Гэхдээ энэ шийдэл бүс нутаг тус бүрээр ээлжлэн нэвтрэх тул бүрэн хэрэгжих хүртлээ хэд хоногийн хугацаа шаардах ажээ.

Өнгөрсөн долоо хоногт Netflix, Apple, Facebook компаниуд мөн Европ тивийн хэрэглэгчдэд үзүүлэх видео дүрснийхээ чанарыг бууруулсан нь тус тивд олон сая хүн хөл хорионы дэглэмд шилжсэнтэй холбогдуулан интернэт урсгалын ачааллыг багасгах зорилготой байв.

 

Эх сурвалж: Mashable

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.