Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгай үүргийн онгоцоор Берлинээс 93, Москвагаас 138 иргэн эх орондоо ирсэн"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/588990477781350/videos/2534789260104421/

Улсын онцгой комиссын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн: МИАТ ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас ирсэн иргэдийг хүлээн авах, хуваарилан байрлуулах ажлыг хоёр цагийн хугацаанд зохион байгууллаа. Өнөөдөр өглөө Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор мөн иргэдийг эх оронд нь авчирлаа. Энэхүү онгоцоор Берлинээс 93, Москвагаас 138 иргэн ирсэн байна. Иргэдийг одоогоор үзлэгт оруулж байна. 

Түүнчлэн өнөөдөр өглөө Япон улс руу тусгай үүргийн онгоц хөөрсөн. Хуваарьт цагаар өнөөдөр 20:25 минутад Улаанбаатарт бууна. Иргэдийг татан авах бэлтгэлийг хангаж байна гэлээ.

Энэ үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж хэрэгжүүлж буй ажлыг танилцуулав.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэл, аймгийн Онцгой комиссоос гарсан шийдвэрт хяналт тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд хүнсний бараа бүтээгдэхүүний хангамжийн асуудалд анхааран, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний эрүүл ахуйд хяналт тавьж байгаа юм.

5,636 ААН-д хяналт шалгалт хийсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хоолны хордлого зэрэг аж ахуйн нэгжийн эрүүл ахуй, халдвар хамгаалалтай холбоотой доголдол гарвал эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд бэрхшээл үүсгэх тул анхааран ажиллаж байна. Түүнчлэн хилээр хүнсний бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай нэвтрүүлэхэд бусад хилийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм. Үүний зэрэгцээ лабораторийн шинжилгээг ч хийсээр байгаа. 

Үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг өнөөдрөөс сэргээж байна. Ард иргэд, үйлчилгээний байгууллагууддаа уриалахад мэргэжлийн хяналтын байгууллага болон холбогдох шуурхай хэлтсээс зохион байгуулж буй үйл ажиллагаанд хүлээцтэй хандаж, мөрдөхийг хүсэж байна гэдгийг мэдэгдлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.