Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Орос, Казахстан, Турк болон Монгол Улс хоорондын хоёр талын нислэг маргаашнаас зогсоно

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Орос, Казахстан, Турк болон Монгол Улс хоорондын хоёр талын нислэг маргаашнаас зогсоно
Sara, ikon.mn - text to speech

Улсын онцгой комиссын өнөөдрийн хурлын дараа мэдээлэл хийх үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нислэгүүдийг зогсоох шийдвэрийг танилцуулсан билээ. 

Сайдын мэдээлснээр Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хоёр талын нислэгийг зогсоох уг шийдвэр 2020 оны гуравдугаар сарын 13-ны 06.30 цагаас эхэлж нислэг зогсоно гэсэн. Тэгвэл энэхүү мэдээллийг залруулж, гуравдугаар сарын 11-н буюу маргаашийн 12.00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэсэн болохыг Засгийн газрын ХМОНХХ-ээс мэдээллээ. 

Мөн төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоолоо.

Монгол, Оросын автозамын хилийн боомтуудаар ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд, ОХУ-аас Монгол Улсад ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг маргааш буюу гуравдугаар сарын 11-ний 20.00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоохоор шийдвэрлэв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.