Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энх-Амгалан: Москва, Истанбул, Нурсултан чиглэлийн нислэгийг энэ сарын 13-наас зогсооно

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Б.Энх-Амгалан: Москва, Истанбул, Нурсултан чиглэлийн нислэгийг энэ сарын 13-наас зогсооно
Sara, ikon.mn - text to speech

Манай улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирээд байна. Энэ асуудалд авах арга хэмжээний талаар Улсын онцгой комисс хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан "Агаарын тээврийн хувьд Монгол Улс болон ОХУ, Турк, Казахстан улс хоорондын хоёр талын хуваарьт нислэгийг гуравдугаар сарын 13-ны 06:30 цагаас 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал түр зогсоож байна" гэв.

Түүнчлэн тэрбээр "Улсын онцгой комисс хуралдаж байх үеэр бүртгэлээ хийж байсан Аэрофлотын онгоц маргааш өглөө 06:20 цагт Улаанбаатарт газардана. Үүнээс цааш онгоц явахгүй. Харин Туркийн Истанбул болон Москвагаар дамжин ирэх гэж байсан зорчигчдоос МИАТ компани зохион байгуулалттайгаар очиж, зөвхөн өөрийн улсын иргэдийг авна.

Өөрөөр хэлбэл, Япон болон Солонгосоос яаралтай авах шаардлагатай иргэдийг УОК-т танилцуулсны үндсэн дээр МИАТ компаниас чартер нислэгээр авахаар болсон. Тэргүүн ээлжинд өндөр настан, эмчилгээ хийлгэхээр явсан хүмүүс болон бага насны хүүхэдтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон жирэмсэн эхчүүдийг авахаар болж байна.

Харин авто замын боомтоор ОХУ-д зорчих Монгол Улсын иргэн, ОХУ-аас Монгол Улсад зорчих гадаад улсын иргэдийг гуравдугаар сарын 29-ний өдрийг хүртэл нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа.

Мөн Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл түр зогсоож байна. Ачаа тээвэр хэвийн явна" хэмээн мэдээлэв.

Ингэснээр дээрх хугацаанд Монгол Улсад гадаад улсын иргэн зорчихгүй, монгол иргэд гадаад улсад зорчихгүй байхаар зохицууллаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.