2020/04/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
10°
|
B30
УЛААНБААТАР
|
-3°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
-1°
05:00
S31
-2°
06:00
S31
-2°
07:00
S32
-1°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S30
12:00
S30
11°

Уул, жалгаар явж хөдөлгөөнд оролцохыг завдсан 15 тээврийн хэрэгслийг журамлав

Т.Саран, iKon.mn
2020 оны 2 сарын 27
iKon.MN

Улсын Онцгой комиссын энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар улс, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020.03.03-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарлалтыг сунгах шийдвэр гарсантай холбогдуулан өчигдөр /2020.02.26/ аймгийн Онцгой комисс хуралдаж, орон нутгийн зорчигч тээвэр, аймаг сум, сум хоорондох, сум баг хоорондох хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан.

Үүнтэй холбоотойгоор хот хоорондын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо болон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хэмжээнд бүсчилсэн хяналтын 12 пост гарган хяналт шалгалтыг эрчимжүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дроноор хянаж байна.

Өнөөдөр /2020.02.27/ хяналтын нэг цэг дээрх нөхцөл байдлыг харахад онцгой комиссын зөвшөөрөл /нэвтрэх бичиг/ байхгүй, мөн хулгайн зам /уул, жалга/-аар явж замын хөдөлгөөнд оролцохыг завдсан 15 тээврийн хэрэгсэл саатуулагдлаа.

Иймд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад зам хаачихсан тодорхой мэдээллүүдийг хэвлэл мэдээлэл, цахим хуудсаар хүргэж байгаа энэ үед хулгайн замаар гарч цасанд суух, төөрөх зэрэг эрсдэлд орж холбогдох байгууллагуудад хандахад таныг очиж аварна. Гэхдээ гарсан зардлыг иргэн та өөрөө төлөх болно.

Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих.
1.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг.

 

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

x