2020/04/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
10°
|
B30
УЛААНБААТАР
|
-3°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
-1°
05:00
S31
-2°
06:00
S31
-2°
07:00
S32
-1°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S30
12:00
S30
11°

"Солонгос, Япон, Итали улсаас ирж буй иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс нь эхлэн 14 хоног тусгаарлана"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 27
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын талаар өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Улсын онцгой комиссын тогтоол гаргаж, нэмэлтээр нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж болон ариутгалын бодисын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн.

Мөн тэдгээрийг Монгол Улсад оруулж ирэхэд учирч байгаа саад бэрхшээлийг арилгаж шуурхай оруулж ирэх шийдвэр гаргасан.

Түүнчлэн аймаг, нийслэлийн бүх Засаг дарга нарт тусгаарлах байруудыг бэлэн болгох болон голомтоос ирж байгаа иргэдийг тусгаарлаж, ажиглалтад авах чиг үүргийг өгөөд байна.

Улсын онцгой комиссын тогтоолоор Солонгос, Япон, Итали зэрэг улсаас эх орондоо ирж байгаа иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс 14 хоног тусгаарлан ажиглалтад авах шийдвэр гарсан.

Шийдвэрийн дагуу одоогоор Дорнодод 5, Замын үүдэд 104, Жаргалантад 17, Асралт мед эмнэлэг дээр 37 иргэнийг тусгаарлаад байна. Мөн Архангай, Орхон, Хөвсгөл, Дархан-Уул, Баянхонгор зэрэг аймагт ч тусгаарлан ажиглаж байгаа иргэд бий.

Өнөөдрийн хувьд ч Турк, Бангкокоос нислэгүүд ирж байгаа бөгөөд бид энэ нислэгүүдээр голомтод нутгаас дамжин ирсэн иргэдийг тусгаарлан сэргийлэх арга хэмжээг авсан.

Үүнээс гадна дараагийн нислэгүүдээр ирэх иргэдийг тусгаарлах эмнэлгүүдийг бэлэн болгосон.

Түүнчлэн Сөүлээс Эрхүү рүү дамжин ниссэн иргэдийн мэдээлэл бидэнд байгаа учраас тусгаарлах өрөөнүүдийг бэлдэн ажиллаж байна.

Төр засгаас маш их арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ өвчний тархалтыг хязгаарлах боломж хумигдаж байгаа учраас хүн бүр урьдчилан сэргийлэх ажлыг хариуцлагатайгаар авах зайлшгүй шаардлагатайг ДЭМБ-аас  хэлж байна" гэлээ.

Мөн тэрбээр "Монгол Улсын хаалгыг COVID-19 халдвар байнга тогшиж байгаа учраас иргэд үүргээ сайн биелүүлэх шаардлагатай. Төрийн байгууллагын ажилтныг хэл амаар доромжилбол холбогдох хуулийн дагуу тухайн иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох болно. Эмчилгээний хувьд урьдчилан сэргийлэх вакцин хараахан гараагүй байгаа бөгөөд эмнэл зүйн туршилтын ажлууд хийж байна" гэдгийг онцлов.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x