Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-ын нэг, Япон Улсын нэг иргэн ирснийг тусгаарлаж, буцаахаар болжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: МХЕГ-ын фэйсбүүк хуудас

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр үйлдэгдсэн нислэгүүдэд хяналт, шинжилгээ хийн зарим иргэнийг тусгаарлажээ.

Тус газраас өгсөн мэдээллээр 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өглөөний 07:35 цагт Бангкок-Улаанбаатар чиглэлийн ОМ-702 дугаартай нислэгээр БНХАУ-аас Монгол Улсын гурван иргэн дамжин ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлаж, ХӨСҮТ-д шилжүүлсэн байна.

Мөн COVID-19 вирусийн голомттой нутгаар дамжин нислэг үйлдсэн Монгол Улсын тав, АНУ-ын долоон иргэнийг түр тусгаарлаж, нарийвчилсан тандалт хийж байна. Үүнээс гадна БНСУ-ын нэг, Япон Улсын нэг иргэн ирснийг тусгаарлаж, буцаахаар болов.

08:15 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр БНСУ-аас ирсэн 3, Итали Улсаас ирсэн 11, нийт 14 монгол иргэнийг түр тусгаарлаад байна.

 

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.