2020/04/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
10°
|
B30
УЛААНБААТАР
|
-3°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
-1°
05:00
S31
-2°
06:00
S31
-2°
07:00
S32
-1°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S30
12:00
S30
11°

Д.Нарангэрэл: Дэлхийн улс орнуудад эх уурхай нь тодорхойгүй халдварын тохиолдол илэрч байгаа нь маш аюултай

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 27
iKon.MN

Шинэ коронавирусийн халдварын тархалтын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/612452359537087/

Д.Нарангэрэл: Эх уурхай нь тодорхойгүй халдвар илэрч байгаа нь маш аюултай

 
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өчигдрийн мэдээллээс хойш буюу сүүлийн 24 цагийн дотор COVID-19-ийн халдвар дэлхийн таван тив, 42 орныг хамарч тархалт нэмэгдсэн байна.

БНСУ болон Итали, Иран, Япон улсад халдвар эрчтэй тархсаар байгаа энэ үед иргэн бүр хамтран зүтгэж байж энэ өвчний ард гарна.

Ялангуяа эх уурхай нь тодорхойгүй халдварын тохиолдол илэрч байгаа нь маш аюултай.

ДЭМБайгууллагаас ч дэлхийг хамарсан цар тахал гарах нь цаг хугацааны асуудал болоод байгааг хэлж байна. Мөн олон эрдэмтэн бид цар тахлын өмнөх үед ирснийг тодорхойлжээ.

Сар шинийн өдрүүдээр Засгийн газар болон Улсын онцгой комисс хуралдаж, тус өвчнөөс сэргийлэх ээлжит арга хэмжээгээ авсан.

Тиймээс иргэд амны хаалтаа зүүж, гар ариутгагчаа хэрэглэж, ялангуяа ахмад настныхаа дархлааг сайжруулах зэргээр дор бүрнээ бэлтгэлээ хангах цаг үе ирсэн” гэв.

Мөн тэрбээр "Одоогоор манай улсад COVID-19-ийн халдвар бүртгэгдээгүй. Гэхдээ нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлах арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнгөрсөн өдрүүдэд нийт 242 иргэнийг ажиглалтад авч хянасан бол 172 иргэнд лабораторийн шинжилгээ хийж мөн тусгаарлахад COVID-19-ийн халдвар илрээгүй нь тогтоогдсон.

Түүнчлэн уушгины хүнд хөнгөн хэлбэрийн хатгалгаатай 60 хүнд шинэ коронавирусийг илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд сөрөг буюу шинэ коронавирус илрээгүй" гэдгийг онцолсон юм.

"Дэлхийн 42 улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа "2020 оны хоёрдугаар сарын 27-ны 09:00 цагийн байдлаар БНХАУ-д 444 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Хятадаас гадна дэлхийн бусад улсад бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо нь тус улсынхаас анх удаа давлаа. 

Хятадад өчигдөр 29 нас баралт бүртгэгдсэн нь нэгдүгээр 28-наас хойших хамгийн бага үзүүлэлт болсон. 

Норвеги, Гүрж, Грек, Румын, Бразил зэрэг улсад COVID-19 халдварын анхны тохиолдол батлагдсанаар дэлхийн 42 улсад халдвар бүртгэгдлээ. 

Өмнөд Солонгос, Иран, Итали улсад голомтлон тархаж байна. БНСУ-д нэгдүгээр сарын 20-нд анхны тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар 1,595 болж өслөө. Өчигдөр тус улсад 334 тохиолдол бүртгэгдсэний 307 нь Тэгү хотод байна.

Шинэ коронавирусийн халдварын тархалтын улмаас Италийн 11 хотод хөл хорио тогтоосон. Иранд 139 тохиолдол, 19 нас баралт бүртгэгдсэн бөгөөд тус улсын Ерөнхий сайд ямар нэг хөл хорио тогтоох төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн" хэмээв.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x