Засгийн газрын хуралдаанаар хорио цээрийн хугацааг сунгаж гуравдугаар сарын 30-нд хичээл орохоор болсон.
Үүнтэй холбоотойгоор боловсролын салбарт ямар зохицуулалт хийх талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв.
Тэрбээр "Гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд 402 удаагийн 6,355 минутын 40 хичээлийг орон даяар 170 багш бэлтгэн хүргэсээр байгаа. Эдгээр хичээлийг бэлтгэн хүргэхэд телевизийн 350 гаруй ажилтны хүч хөдөлмөр шингэсэн гэдгийг тодотгох ёстой.
Шинэ нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын гуравдугаар улирлын амралтыг цуцалсан бөгөөд хоёр сарын хугацаанд Даваагаас Бямба гарагт хичээллүүлнэ. Мөн анги дэвших болон төгсөх шалгалтын 7 хоногийг хичээлийн 7 хоногт шилжүүлж, шалгалтыг хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд багтаан зохион байгуулна.
Үлдсэн 2 долоо хоногийн хичээл, сургалтын агуулгыг "Теле хичээл"-ээр зохион байгуулах зохицуулалт хийнэ. Мөн теле хичээлээр заасан шинэ агуулгыг бататгах 1 долоо хоногийн хичээлийг бэлтгэнэ. Цагаан сарын буюу хоёрдугаар сарын 24-28-ны 7 хоногт Иргэний ёс зүйн боловсрол хичээлд суурилан сурагчдад Монгол үндэсний өв соёлын агуулга бүхий Теле хичээлүүдийг заахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг VI сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их, дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна" гэв.
Хорио цээрийн хугацаанд соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хийгдэх зохицуулалт:
Шинжлэх ухааны байгууллагууд 0-5 насны хүүхэдтэй ээжүүдийн ажлын цагийг тав болгон богиносгож, цалинтай чөлөө олгож, хүүхдээ гэртээ харж асрах бололцоог бүрдүүлж байгаа аж. Түүнчлэн
Мөн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Цэцэрлэгийн хоолны мөнгө, дотуур байрны хоолны мөнгөнөөс тодорхой хэмжээнд хөрөнгө хэмнэгдэж байгаа. Тэдгээрийн зөвхөн салбартаа л зарцуулна. Хоёр сарын хугацаанд Бямба гарагт ажиллах учир багш нарын илүү цагийн хөлс, сургууль, цэцэрлэгийн ариутгалд зарцуулах ёстой. Өөр хэлбэрээр зарцуулбал Төсвийн хууль зөрчинө гэдгийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нар, Засаг дарга нар онцгой анхаарах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд үүнд хяналтаа тавиарай" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!