Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

ЕБС, их дээд сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг III/30-ныг хүртэл СУНГАЛАА

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.

Хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс эхний асуудлуудаа хэлэлцээд шийдвэрээ гаргасан байна.

Тухайлбал, Бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг эхлэх хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа. Үүнд:

  • Сургууль
  • Цэцэрлэг
  • Их дээд сургууль
  • МСҮТ
  • Коллеж
  • Сургалтын төвүүд багтана.

Сургууль, цэцэрлэгийн болон олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээний газруудыг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод байсан юм. Өнөөдөр гаргасан шийдвэрийн дагуу үзвэр үйлчилгээний газруудын ажиллаж эхлэх хугацаа мөн хойшлогдож байна гэж ойлгож болох нь.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ  ХУРАЛДААН №11

 Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаан 08.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.    

Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

2.    

Төлөвлөгөө батлах тухай*

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

3.    

Хөрөнгө гаргах тухай

Д.ЦОГТБААТАР

4.    

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Ч.ХҮРЭЛБААТАР

5.    

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

Ч.ХҮРЭЛБААТАР

6.    

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийн тухай

Ч.ХҮРЭЛБААТАР

7.    

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын санаачлан боловсруулсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт

Ц.НЯМДОРЖ

8.    

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Ц.НЯМДОРЖ

9.    

Протокол батлах тухай

Ц.НЯМДОРЖ

10.  

Тогтоол, журам шинэчлэн батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Ё.БААТАРБИЛЭГ

11.  

“Амгалан дулааны станц” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай

Ц.ДАВААСҮРЭН

12.  

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

 

Танилцуулах асуудал

 

13.

Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн 2019 оны ажлын тайлангийн талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

 14.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

  15.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

16.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Н.ЦЭРЭНБАТ

17.

Эдийн засгийн төлөв байдлын талаар*

Ч.ХҮРЭЛБААТАР

18.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үйл ажиллагаанд хийх зохицуулалт, арга хэмжээний талаар

Ё.БААТАРБИЛЭГ

Тайлбар:*Материалыг хуралдаан дээр тараана.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.