Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-д сурдаг гадаад оюутнууд өөрийн сургуультайгаа байнга холбоотой байхыг зөвлөв

ikon.mn
2020 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-ын Боловсролын яам шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор урьдчилан сэргийлэх, тархалтыг сааруулах зорилгоор Хятад даяар хичээлийн шинэ улирал эхлэх хугацааг түр буюу хоёрдугаар сарыг дуустал хойшлуулах, хот, муж, өөртөө засах орон, засаг захиргааны онцгой бүсүүд өөрсдийн нутаг дэвсгэр дэх вирусийн тархалтын нөхцөл байдлыг харгалзан сургууль цуглах хугацааг шийдвэрлэж байх эрхийг олгожээ.

Одоогийн байдлаар Шанхай хот, Жянсү, Жянши, Жөжян, Фүжянь, Аньхуй мужууд, ӨМӨЗО-ны хот, мужуудын эрх бүхий боловсролын байгууллагууд 2020 оны хоёрдугаар сарыг дуустал сурагчдын амралтын хугацааг сунгасан бөгөөд халдварт өвчний нөхцөл байдлаас хамаарч цаашид сунгах эсэх талаар шийдвэр гаргах ажээ.

Иймд гадаадын оюутнууд өөрсдийн суралцдаг их, дээд сургуулийн гадаад оюутан хариуцсан албатай байнга холбоотой байхыг зөвлөсөн байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.