Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Дархан-Уул аймагт тусгаарласан болон БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан"

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 6
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлыг мэдээлж байна.

Шууд үзэх: 
https://www.facebook.com/iKonNews/videos/1110701985951698/

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан болон БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарч шинэ коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсоныг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл хэвлэлийн хурлын эхэнд хэллээ.

"Манай улсад хоёрдугаар сарын 8-нд хувийн хамгаалах хэрэгсэл ирнэ"

 
Гэрэл зургийг mpa.mn

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Өглөө 08:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тоо өмнөх өдрөөсөө 3,857 тохиолдлоор нэмэгдсэн. 

Бельгид анхны тохиолдол бүртгэгдээд байна. Анх Хятадаас гадна Тайландад анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш одоогийн байдлаар 24 улсад бүртгэгдсэн ч хилийн хяналтыг сайжруулснаар халдварыг гартаа авч дэлхийн хэмжээний дэгдэлт болохоос сэргийлж чадсан.

Нийт тохиолдлын 80 хувь нь хөнгөн явцтай байна.

ДЭМБ-аас эмч, эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгаа. Манай улсад хоёрдугаар сарын 8-нд хувийн хамгаалах хэрэгслийн эхний ээлж ирнэ. 

 

"БНХАУ-руу аялах 25 нислэгийг цуцалсан"

ЗТХЯ-наас зам, тээврийн салбарт хэрэгжиж байгаа зохицуулалтуудыг танилцууллаа.

Иргэний нисэхийн салбарт БНХАУ-руу аялах нислэгүүдийг цуцлаад байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 3, хоёрдугаар сарын 20, гуравдугаар сарын 2 нислэгийг цуцалсан.

Галт тэрэг цагийн хуваарийн дагуу явж байна. Монгол Улсын иргэдийг зайлшгүй ажилтай биш бол хилээр гаргахгүй.

Нэгдүгээр сарын 27-ноос эхлэн авто замын боомтуудын үйл ажиллагааг хязгаарлаж эхэлсэн. Өнөөдрөөс зөвхөн төмөр зам болон агаарын замаар зорчигч тээвэр явна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.