Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд 10 тэрбум гаруй төгрөг зарцуулж байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд 10 тэрбум гаруй төгрөг зарцуулж байна
Sara, ikon.mn - text to speech

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд шаардлагатай хөрөнгийг зарцуулахаар Засгийн газраас тогтоол гаргасан.

Уг тогтоолд шинэ коронавирусийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, оношлуур худалдан авах болон иргэдэд сургалт, сурталчилгаа явуулах,  сэрэмжлүүлэг, зөвлөмж хэвлүүлэн тараахад, мөн хилийн боомт дахь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа алба, хэлтэст нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг худалдан авахад шаардагдах зардлыг 5,509,989 тэрбум төгрөг байхаар тооцож, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсөн. 

Түүнээс гадна нэн шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах 4.7 тэрбум төгрөгийг батлагдсан төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгажээ. Энэ дагуу тус яам судалгаа хийж буй талаар өмнө нь бид мэдээлсэн. Дээр дурдсан ажлуудын хүрээнд 10 тэрбум гаруй төгрөг зарцуулахаар болж байна. Өөрөөр хэлбэл, уг халдварт өвчний тархалттай холбоотойгоор 10 тэрбум гаруй төгрөгийн зарцуулах шийдвэр гарав.

Тэгвэл Улаанбаатар хотын төсвөөс 600 орчим сая төгрөг зарцуулах тооцоотой байгааг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээлээд буй. 

БНХАУ-д гараад буй коронавирусийн халдварын голомт болоод буй Хэбэй мужийн Ухань хотод сурч байсан 32 монгол иргэнийг эх оронд нь авчирсан. Уг ажлыг зохион байгуулахад шаардагдсан 53,000 ам.долларын санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас мөн гаргасан юм. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.