Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ухань хотоос ирсэн 32 монгол иргэнийг 14 хоног тусгаарлахаар ХӨСҮТ-д хүргэлээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 2 сарын 1
iKon.MN

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод сурч байсан 31 оюутан нэг хүүхэд буюу 32 монгол иргэн өнөөдөр МИАТ-ийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирээд буй. Тэдгээр иргэнийг автобусаар ХӨСҮТ-д авчирсан бөгөөд тус эмнэлэг цагдаагийн хамгаалалт дор, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Фото:

Ухань хотоос ирсэн иргэдийг ДЭМБ-ын зөвлөснөөр 14 хоног тусгаарлана гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр “Бид 32 иргэнийг тусгаарлах өрөөнүүдийг бэлдсэн бөгөөд тэднийг эмчлэх, үйлчлэх халдвар судлаач, лаораторийн хүмүүс томилогдоод ажиллаж байна. 

Одоогийн байдлаар Ухань хотоос ирж байгаа 32 иргэн, нисэх бүрэлдэхүүний 15 хүн гээд 47 хүнд манай томилогдсон ажилтнууд ээлж солигдохгүйгээр үйлчилж ажиллана. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 14 хоног тусгаарлана. ХӨСҮТ дээр ирэхэд нь оношлуураар оношилно. Клиникийн хувьд шинж тэмдгийг хянана. 

Халдварыг гадагш гаргахгүйн төлөө чармайн ажиллана гэдгээ Хятад улс дэлхий нийтэд зарласан. Тиймээс вирусийн голомтоос гаргаж байгаа гэдэг утгаараа Хятад улс гаднын иргэдийг маш сайн хянаж байж явуулж байгаа” гэлээ.

Түүнчлэн ДЭМБ-ын зөвлөсний дагуу ажиллаж, голомтоос ирсэн хүмүүст ХӨСҮТ онцгой анхаарч ажиллан гэдгийг тэрбээр нэмж хэлэв.