Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавирусээс урьдчилан сэргийлэхэд Улаанбаатар хотын төсвөөс 600 орчим сая төгрөг зарцуулахаар байгаа"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн зүгээс 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан бөгөөд 22 заалт бүхий төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа аж. 

"Цаашид урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 600 орчим сая төгрөг нийслэлийн төсвөөс зарцуулахаар байгаа" хэмээн тэрбээр хэллээ. 

Түүнчлэн "Засгийн газрын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яам бусад албаны мэдээлэлд тулгуурлан иргэдэд мэдээллийг шуурхай өгч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн вирус илэрсэн асуудал байхгүй байна. Гэхдээ урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх ёстой гэж үзэж байна.

Дэлхий нийтээрээ асуудал хүндэрсэн, цаашид яах нь тодорхойгүй байгаа энэ цаг үед баяр ёслол хийх нь зохимжгүй. Үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож арга хэмжээ авах нь хамгийн зөв. Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх нь зүйтэй" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.