Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанк өмнөх оны нэгдүгээр сарынхаас ТАВ дахин их үнэт металл худалдан авжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Монголбанк өмнөх оны нэгдүгээр сарынхаас ТАВ дахин их үнэт металл худалдан авжээ
Sara, ikon.mn - text to speech

Монголбанк 2020 оны нэгдүгээр сард 3,558 кг үнэт металл худалдан авжээ.

Өмнөх оны мөн үед 597 кг үнэт металл худалдан авч байсантай харьцуулахад энэ нь 2,960 кг-аар их буюу 5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Монголбанк 2020 оны нэгдүгээр сард 3,558 кг үнэт металл худалдан авсан ба үүнээс 1,747 кг нь цагаан мөнгө, 1,810 кг нь алт байв. Өнгөрсөн сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 61 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 72 кг үнэт металл худалдаж авсан байна.

Энэ оны нэгдүгээр сард нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 137,211.81 төгрөг байлаа.

График. Үнэн металл худалдан авалт, сараар (кг)