Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Теслагийн Хятад дахь нээлтийн үеэр Илон Маск бүжгийн авьяасаа үзүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
ВИДЕО: Теслагийн Хятад дахь нээлтийн үеэр Илон Маск бүжгийн авьяасаа үзүүлжээ
Sara, ikon.mn - text to speech

АНУ-ын Тесла компани жилийн өмнө гадаад дахь анхны үйлдвэрийнхээ шавыг Шанхай хотод тавьж байв.

Тэгвэл тус үйлдвэр шинэ оны өмнөхөн Model 3 загварын цахилгаан хөдөлгүүрт автомашиныг үйлдвэрлэж эхэлсэн юм. Өчигдөр Шанхай хотод Model 3 загварыг Хятадын зах зээлд борлуулж эхлэх албан ёсны нээлт болжээ.

Энэ үеэр Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск тайзан дээр бүжиглэж, тэнд цугларсан зочдыг хөгжөөсөн байна. Зочдын дотор Шанхай хотын удирдлагууд, Хятадын засгийн газрын өндөр албан тушаалтнууд байсан гэнэ.

Илон Маск ингэж баярлаж хөөрөх нь аргагүй. Сүүлийн зургаан сарын хугацаанд Тесла компанийн зах зээлийн үнэлгээ бараг хоёр дахин өсөж, $84.5 тэрбумд хүрээд байна. Энэ нь уламжлалт автомашин үйлдвэрлэгчид болох Ford, General Motors компаниудын үнэлгээг нийлүүлсэнтэй бараг тэнцэж байгаа юм. Өчигдрийн байдлаар дээрх хоёр компанийн зах зээлийн үнэлгээ нийлээд $86.9 тэрбум байжээ.

Маскийн эв хавгүй бүжгийн хөдөлгөөн сошиал ертөнцийг шуугиулж байна.

Зарим хүмүүс 25 жилийн өмнө “Windows 95”-ийн нээлтийн үеэр Билл Гэйтс хэрхэн бүжиглэснийг сануулаад “хэн нь илүү сайн бүжигчин” болохыг асуужээ.

Эх сурвалж: Xinhua News