Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Арвижих” сар шинийн бэлгийн карт худалдаанд гарлаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 6
iKon.MN

XVII жарны Хотол төгс хэмээгч Төмөр Хулгана жилийг элбэг хангалуун, баялаг арвин байхыг бэлгэшээн сар шинийн бэлгийн картуудаа “Арвижих” хэмээн нэрийдэн хэрэглэгч түмэндээ өргөн барьж байна.

Орчлон ертөнцөд оршин буй бүхний учиг утгыг танин мэдэх түмэн зүйлийн арга ухааны түлхүүр болсон “Одон зурхайн 5 махбод”-ыг дүрслэн “Арвижих” бэлгийн картуудаа хий, шороо, ус, гал махбодоор чимлээ. Эл махбодууд нь тус бүрдээ өөр өөрийн эрдэм, чадал, үйлдэлтэй тул хүндэтгэн барих зочдод тань энх тунх, эрүүл саруул, эрдэм ухаан төгөлдөр оршихуйн ерөөлийг өргөж, дээдлэн барьсан эзнээ сэтгэл түвшин, бахдал дүүрэн үлдээх завшаантай билээ.

 

Үйлс бүхэн батжин дэлгэрч, үр бүхэн өсөн үржиж, зорьсон бүхэн сэтгэлчлэн бүтэж, санаа бүхэн бадран цэцэглэхийн бэлгэдэлтэй “Арвижих” сар шинийн бэлгийн карт нь 1000₮, 2500₮, 5000₮, 10000₮ гэсэн сонголттой. Дараа төлбөрт болон Хосолсон төлбөрт хэрэглэгчдэд сонгосон картаас хамаарч 2GB, 4GB, 8GB, 15GB дата багцыг 1, 3, 7, 15 хоног ашиглах эрх идэвхжих юм.

Харин Урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэд карт бүрийн үндсэн нэгж дагалдахаас гадна үндсэн нэгжийг 10 дахин арвижуулсан БОНУС НЭГЖ идэвхэжнэ. Бонус нэгжээ задгай дата, сүлжээндээ яриа, мессэж хэрэглээнд ашиглах боломжтой бөгөөд хэрэв задгай датанд ашиглах бол сар шинийн онцгой нөхцөлөөр буюу 1MB-ийг 15₮-өөр ашиглана. /Задгай дата хэрэглээний үндсэн үнэ 1MB=92₮-өөр тооцогддог болно./

 

Хэрэглэгч түмэндээ өргөн барьж буй “Арвижих” сар шинийн бэлгийн картуудыг Мобикомын бүх салбар, гэрээт борлуулагчид, агентуудаас худалдан авах боломжтойн дээр 2020 оны 02 сарын 23-ны өдрөөс өмнө ижил төрлийн 10 карт худалдан авбал дахин нэг карт бэлгэнд авах уламжлалт урамшуулалтай байгааг сонордуулъя.

Хамаг бодис төлжин дэлгэрэх

Хотол төгс Хулгана жилдээ

Орчлон ертөнцийн оньсыг нээгч

Одон зурхайн махбодуудыг шингээн чимсэн

АРВИЖИХ бэлгийн картуудаар

Айлчлан ирсэн зочдоо мялаагаарай!

 

Урамшууллын хугацаа 2020.02.22-ныг дуустал үргэлжилнэ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.