Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп, Солеймани нар “Game of Thrones”-ийг ашиглан сөргөөцөлдөж байжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар зохион байгуулагдсан дроны цохилтод Ираны нөлөө бүхий генерал Кассем Солеймани алагдсан нь хоёр улсын сөргөлдөөнийг улам эрчимжүүллээ.

Сонирхолтой нь ерөнхийлөгч Трамп, генерал Солеймани нар жил гаруйн өмнө HBO сувгийн алдарт “Game of Thrones” цувралын зургийг ашиглан хоорондоо сөргөлдөж байсан юм.

Иран болон дэлхийн топ гүрнүүдийн хооронд байгуулагдаад гурван жил болж байсан цөмийн гэрээнээс АНУ-ыг гаргасныхаа дараа Трамп 2018 оны арваннэгдүгээр сард “Sanctions are coming” (Хоригууд айсуй) хэмээх тайлбартай зурагт хуудсыг твиттер хуудсандаа нийтэлж байв.

Энэ нь “Game of Thrones” цувралын “Өвөл айсуй” хэмээх алдарт хэллэгийг ашигласан хэрэг байжээ.

Маргааш нь Ираны элит хүчний генерал Кассем Солеймани өөрийн Инстаграм хуудсандаа мөн алдарт цувралаас сэдэвлэн бүтээсэн “I will stand against you” (Би чиний эсрэг зогсох болно) хэмээх зурагт хуудсыг нийтэлж байжээ.

2019 оны дөрөвдүгээр сард Ираны Хувьсгалт Гвард болон түүний Кудс элит хороог АНУ-ын засаг захиргаа гадаадын террорист байгууллагаар зарласан тул генерал Солейманигийн Инстаграм хуудсыг хааж байв.

Тегераны дэглэм гол сошиал сүлжээнүүдийг иргэддээ хэрэглүүлдэггүй, хориглодог ч генералын Инстаграм хуудас тухайн үед 70,000 орчим дагагчтай байсан гэдэг.

 

Эх сурвалж: Business Insider