Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар хот руу ордог постууд дээр суудлын болон ачааны бүх тээврийн хэрэгслийг зогсоож шалгаж байгаа"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Төв аймгийн сумд руу нүүрс тээвэрлэж байгаа том оврын машинуудыг Өлзийт пост дээр зогсоогоод явуулахгүй байна. Үүнээс болж сумдын зуух нүүрсгүй болж идэр есийн хүйтэнд халаалт тасрах болоод байна" гэх мэдээлэл ирсэн юм. 

Энэ талаар ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн ахлах байцаагч, хошууч Д.Оюунчимэгээс тодруулахад "Тухайн тээврийн хэрэгслүүд даац хэтрүүлэн нүүрс ачсан зөрчил гаргасан. Энэ нь нүүрсний уурхайгаас бичигдсэн пүүний/жингийн/ бичгээр нотлогдсон байна. Иймд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож, анхааруулаад явуулсан. Даац хэтрүүлэн нүүрс ачсан гурван тээврийн хэрэгсэл Төв аймгийн Аргалант болон зарим сум руу явж байсан байна. Даац хэтрүүлсэн тохиолдолд ачааг буулгадаг" гэсэн мэдээллийг өглөө.

Хяналт шалгалт бол зам тээврийн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж байдаг. Ачааны автомашины даацын хэмжээг хэтрүүлснээс болж зам тээврийн осол гарах эрсдэлтэй байдаг тул жолооч нар, иргэд зөрчил гаргалгүй нормын дагуу тээвэрлэлт хийж, амь нас, эд материалын хохирлоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Улаанбаатар хот руу ордог 7 пост дээр 24 цагаар хяналт шалгалт хийж байна

Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилготойгоор ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс 2019 оны 5 сарын 8-нд байгуулагджээ.

"Хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хот руу ордог 7 пост дээр 24 цагаар хяналт шалгалт хийж, зөвшөөрөлгүй түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоохоор ажиллаж байна. Ингэхдээ постууд дээр суудлын болон ачааны бүх тээврийн хэрэгслийг зогсоож шалгаж байгаа.

Суудлын автомашинд түүхий нүүрс тээвэрлэж байгаа учир ийнхүү шалгадаг.

Мөн тусгай зөвшөөрөлгүй ААН-үүд болон Налайхын бичил уурхайгаас нүүрс тээвэрлэж буйд хяналт тавьдаг.  Шахмал түлшийг Улаанбаатараас гаргахыг хориглосон үүнд ч хяналт тавьж ажиллаж байгаа"-г тэрбээр нэмж хэллээ.

Шалгалтын үеэр түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй ААН-үүдийн нүүрсийг нэвтрүүлж, зөрчил гаргасан бол нүүрсийг буцаах, буулгах арга хэмжээ авч байгаа аж.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.