Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Австралид оршдог хүний аварга том дүрсийг NASA хиймэл дагуулаас буулгаснаа үзүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Австралийн нутагт оршдог, орчин үеийн урлагийн нууцлаг нэгэн бүтээл ямар байдалтай байгааг NASA хиймэл дагуулаас авсан зургаараа саяхан үзүүлжээ.

Анх 1998 онд нэгэн нисгэгч 4 км орчим урттай нутгийн уугуул анчны дүрсийг газар дээр хэн нэгэн сийлснийг олж харсан юм.

Тэр цагаас хойш энэхүү аварга бүтээлийн эзнийг олж чадаагүй байна.

“Marree Man” гэж нэрлэдэг дүрсийг 2016 онд нэрээр нь нэрлэсэн Мэрри хотын иргэд засаж, сэргээсэн бөгөөд үүний дараа ямархуу байдалтай харагдаж байгааг NASA өнгөрсөн зун хиймэл дагуулаас авсан зургаараа харуулсан нь энэ юм.

Өнгөрсөн хугацаанд олон хүн “Marree Man” хэний уран бүтээл болохыг тодруулах гээд чадаагүй байна.

2016 онд Австралийн Dick Smith Electronics, Dick Smith Foods компаниудыг үүсгэн байгуулагч Дик Смит нууцыг тайлах зорилго тавьж, хоёр жилийн турш мэдээлэл цуглуулаад үр дүнд хүрээгүй юм.

Тэрээр нууцлаг уран бүтээлчийн талаар баттай мэдээлэл өгсөн хүнд 5,000 австрали долларын ($3,712) шагнал амлаж байжээ.

Үүнийг Австралийн Элис Спрингс хотод амьдардаг хэн нэгэн уран бүтээлч туурвисан гэж олон хүн таамагладаг. Мөн хэн нэг Америк хүний бүтээл байх гэсэн яриа байдаг ажээ.

 

Эх сурвалж: CNN