Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн тэнгисийн флот олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Баасан гарагт ойн түймэрт хашигдсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг Австралийн тэнгисийн цэргийн флот эхлүүллээ.

Тус улсын Нью Соут Уэльс, Викториа мужуудын зүүн эрэг дагуу олон мянган иргэн түймэрт хашигдаад байгаа юм.

Маргааш буюу Бямба гарагт эдгээр бүс нутгуудад агаарын температур Цельсийн 40 хэмийг давж, салхины эрч нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэдийг нүүлгэх ажиллагааг яаравчлан эхлүүлжээ.

Викториа муж түүхэндээ анх удаа онц байдал зарлаад байна. Тус мужийн онцгой байдлын албаны дарга Эндрью Крисп эд хөрөнгөндөө хоргодолгүй, азанд найдалгүй даруй нүүхийг иргэдэд хандан уриалжээ.

“Энэ бол эрсдлээс зугтах ганц боломж. Энэ бол бидний мэддэг түймэр биш. Шинэ түймэр өнөөдөр ч шатаж эхэлж магадгүй байна” гэж тэр хэвлэлд ярихдаа анхааруулсан байна.

Дээрх мужуудад ойн түймрийн улмаас нийт есөн хүн амь үрэгдээд байгаагийн долоо нь Нью Соут Уэльс, хоёр нь Викториа мужид оногдож байгаа юм. Эдгээрээс гадна 28 хүн сураггүй болоод байна.

Австралийн тэнгисийн флотын HMAS Choules, Sycamore хөлгүүд Викториа мужийн Маллакота хотоос 1,000-4,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Зүүн эргийн энэ хот ойн түймэрт бүрэн бүслэгдэж, далайгаас өөр гарах замгүй болоод байгаа юм.

Энэ долоо хоногт АНУ, Канадаас гал сөнөөх 39 мэргэжилтэн нэмж ирсэн байна. Дээрх хоёр улсаас Австралийн ойн түймрийг унтраахад туслахаар ирсэн хүмүүсийн тоо нийтдээ 100 орчим болжээ.

 

Эх сурвалж: Reuters