Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин ажлаа өгчээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин 2019 оны 12 дугаар сарын сүүлчээр албан ажлаа өгсөн байна.

Тэрбээр ямар шалтгаанаар ийм шийдвэрт хүрснийг эх сурвалж нууцлав.

Г.Амартүвшин нь 2019 оны тавдугаар сард тус банкны захирлаар томилогдож байсан юм.

Оны өмнө хийсэн тайлангийн хурлын үеэр "Миний хувьд зургаан сарын хугацаатай, гэрээгээр ажилласан. ТУЗ-өөс намайг үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг удахгүй шийднэ. Би ямартай ч мэргэжлийн банкир хүний хувьд салбартаа ажиллана гэсэн бодолтой байгаа"-гаа хэлж байсан билээ.



Хөгжлийн банкны товч танилцуулга:

Монгол Улсын Засгийн газар 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкийг байгуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Үүний дараа УИХ-аас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр баталж, Хөгжлийн банкийг Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байхаар уг хуульд зааж өгсөн юм.

Ингээд 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.