Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Амартүвшин Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллахаар болжээ

Б.Ану
2019 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хасбанкны Ерөнхий захирал Г.Амартүвшин Монгол Улсын Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллахаар болжээ. Энэ тухай мэдээллийг Хасбанкны маркетингийн алба баталгаажуулж байна.

Г.Амартүвшин нь Брюсселийн Европын Их сургуулийн бакалавр, Харвардад бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан бөгөөд Хасбанканд ажиллахын өмнө Казахстаны Жэй Эс Си Казкоммерс банканд Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Эрсдлийн газрын захирал хийж байсан юм. Харин Казахстанд очихоосоо өмнө Нидерланд, Америк, Англи гээд бизнес санхүүгийн төв нутгуудад мөн мэргэжлээрээ удирдах албыг хашиж олон улс дамнасан олон том төслийн хөрөнгө оруулалтыг нь хариуцан ажиллаж байсан билээ.

Түүний "Өглөөний Хүн" ярилцлагын буланд өгч байсан дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж унших боломжтой.