Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хэвтэрт байгаа Самсунгийн боссын хөрөнгө 2019 онд 30 хувиар өсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын хамгийн том бизнесийн групп Самсунгийн ерөнхийлөгч Ли Кун Хи өнгөрч буй онд хөрөнгийн хэмжээгээр улсдаа тэргүүлжээ.

77 настай тэрээр 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл зүрхний өвчний улмаас хэвтэрт байгаа юм.

Лигийн эзэмшдэг хувьцааны үнэлгээ Даваа гарагийн байдлаар 17.6 их наяд вон ($15.1 тэрбум) байсан нь оны эхнээс 30 хувиар өссөн дүн ажээ. Хөрөнгийн өсөлтөд гол нөлөө үзүүлсэн бизнес нь Самсунг Электроникс болсон байна.

Ли Кун Хи тус компанийн 4.18 хувийг эзэмшдэг нь 13.9 их наядын үнэлгээтэй юм. Үүнээс гадна тэр Samsung Life Insurance компанийн 20.76 хувь, Samsung C&T Corp компанийн 2.86 хувийг эзэмшдэг.

Өмнөд Солонгосын хоёр дахь том баянаар Ли Кун Хигийн ганц хүү Ли Жэ Ён тодорсон байна. Залуу Ли нийтдээ 7.3 их наяд воны үнэлгээтэй хувьцаа эзэмшдэг.

Ли Ку Хигийн гэргий Хон Ра Хи 3 их наядын хөрөнгөөр зургаадугаарт жагсаж байна.

Гуравдугаар байрт Amore Pacific Group гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн ерөнхийлөгч Су Кюн Бэ 5 их наяд воны хөрөнгөөр жагсжээ.

Дөрөвдүгээрт Hyundai Motor Group-ийн ерөнхийлөгч Чун Мон Ко 3.9 их наяд воны хөрөнгөөр, тавдугаарт SK Hynix группын тэргүүн Чэй Тэ Вон 3.4 их наядын хөрөнгөөр тус тус удаалсан байна.

Нас барсан эцгийгээ өнгөрсөн онд залгамжилж LG группын ерөнхийлөгч болсон Ко Кван Мо 1.9 их наяд воны хөрөнгөөр 11 дүгээрт жагсжээ.

 

Эх сурвалж: Yonhap News