Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийд анх удаа генийн өөрчлөлттэй хүүхэд төрүүлсэн эрдэмтэнд Хятадын шүүх ял оноожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Профессор Хэ Жянкүй
00:00 00:00
Дэлхийд анх удаа генийн өөрчлөлттэй хүүхэд төрүүлсэн эрдэмтэнд Хятадын шүүх ял оноожээ
Sara, ikon.mn - text to speech

Дэлхийд анх удаа генийн өөрчлөлттэй хүүхдүүд төрүүлсэн тухай зарлаж байсан эрдэмтэн Хэ Жянкүйд Хятадын Шэнжэн хотын шүүх өнөөдөр шоронд гурван жил хорих, 3 сая юаний ($430,000) торгууль төлүүлэх ял оноожээ.

Шүүхийн ялын дүгнэлтэд "хүний үр хөврөлийн генийг өөрчлөх хууль бус туршилтыг үйлдсэн" гэж эрдэмтнийг буруутгажээ. Түүний туршилтын үр дүнд гурван хүүхэд мэндэлсэн байна. Хэ Жянкүй CRISPR нэртэй генийг засварлах технологийн тусламжтай ДОХ-ын халдварт тэсвэртэй хүүхдүүд төрүүлж чадсанаа 2018 оны арваннэгдүгээр сард зарлаж байв.

Ийм туршилтыг хүн дээр хийхийг Хятад болон дэлхийн олон улсад хориглодог юм. Тухайн үед Шэнжэн хотын Өмнөд Бүсийн Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн профессор Хэ Жянкүйг эрдэмтэн хүний ёс зүйн хэм хэмжээнээс хэтэрсэн зүйл хийлээ хэмээн хэвлэлүүд болон шинжлэх ухааны салбарынхан хүчтэй шүүмжилж байжээ.

 

Эх сурвалж: Xinhua News