Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн иргэд гал түймэрт хэлмэгдсэн уутат баавгайнуудыг эмчлэхэд зориулж хөрөнгө цуглуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Австрали улсын нутагт шатаж буй ойн түймэрт өнөөдрийн байдлаар есөн хүн амь үрэгдэж, 1,000 гаруй хувийн орон сууц шатаад байна.

Үүнээс гадна тус улсын бэлгэдэл болсон амьтдын нэг болох коала буюу уутат баавгайн тоо толгой уг гамшгийн улмаас хорогдоод байгаа юм.

Тухайлбал түймрийн хамгийн олон голомттой Нью Соут Уэльс мужийн коалагийн тоо толгой 30 хүртэл хувиар буурсан тухай албаныхан мэдээлжээ.

Яг нарийн тоог гал түймрийн гамшиг дууссаны дараа гаргах боломжтой гэнэ. Тиймээс Австралийн иргэдийн дунд уутат баавгайг хамгаалах хөдөлгөөн өрнөж, эмчлэх эмнэлгийг нь санхүүжүүлжээ. Анх 1973 онд энэ амьтдын дунд гардаг халдварт өвчнийг судлах, эмчлэх зорилготой байгуулагдсан эмнэлэг саяхан GoFundMe платформд хандивын хөдөлгөөн эхлүүлсний үр дүнд 2.2 сая австрали долларын ($1.5 сая) хөрөнгө цуглуулсан байна. Уг хөдөлгөөнийг тус улсын түүхэнд хамгийн их хөрөнгө цуглуулсан хандивын ажиллагаануудын нэг гэж үзэж байгаа юм. Коаланы эмнэлэг одоо зөвхөн түймэрт хэлмэгдсэн уутат баавгайг эмчлэх ажилд төвлөрч, хүчин чадлаа хэд дахин нэмэгдүүлээд байгаа гэнэ.

Одоо тус эмнэлэгт орон тооны ажилтнуудаас гадна 140 орчим сайн дурынхан эрчимт эмчилгээний найман тасаг байгуулан ажиллаж байна.

Энд угаартсан, түлэгдсэн уутат баавгайнуудыг эмчилж, эдгээсний дараа байгальд буцааж тавьдаг гэнэ.

 
 
 
 
 

 

Эх сурвалж: Business Insider