Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

МИАТ хариуцлага алдсан хоёр нисгэгчээ халжээ

Б.Ану
2019 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:18 2019/12/25

Берлинд болсон үйл явдалтай холбогдуулан МИАТ компани хоёр нисгэгчийнхээ хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар МИАТ ТӨХК-ийн Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий менежер, ерөнхий нисгэгч Ч.Нямсайхан  TV5 сувагт мэдээлэл өгчээ.

Тэрбээр "Нисгэгч согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглээд нислэгт гарах ямар ч боломж байхгүй. Нисгэгч нар тогтмол эмчийн үзлэгт хамрагддаг. Энэ хариуцлагатай ажлыг согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн үед гүйцэтгэх боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Мөн олон улсын нисэх буудлууд аюулгүйн үзлэгийг хийж, согтууруулах ундаа, мансууруулах бодисын тест аваад явдаг.

Берлинд болсон үйл явдалтай холбогдуулан хоёр нисгэгчид хариуцлага тооцож, хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан. Нэг нисгэгч нь согтоод буудлын өрөөндөө унтсаны улмаас ус алдсан талаар мэдээллийг манай Берлин дэх төлөөлөгчийн газраас өгсөн. Тиймээс Европт дадлага хийгээд буцаж явсан нисгэгч нарт томилолт үүрэгч өгч, нислэг хуваарийнхаа дагуу хийгдсэн. О.Баасанхүү гишүүний яриад байгаа шиг нислэг хойшилсон зүйл огт байхгүй" гэх тайлбарыг өгсөн байна. 

10:39 2019/12/25

Хар тамхи хэрэглэсэн гэгдэх МИАТ-ийн нисгэгч Д.Булганхангайг ажлаас нь халсан гэв

МИАТ-ийн хоёрдугаар нисгэгч Д.Булганхангай хар тамхи хэрэглэсэн талаарх мэдээлэл хэвлэлүүдэд гараад буй.

Энэ талаар баттай эх сурвалжуудын өгсөн мэдээллээр Д.Булганхангай нь МИАТ-ийн B373 онгоцны хоёрдугаар нисгэгч бөгөөд сар орчмын өмнө Германд дараагийн нислэгээ хүлээж байх хугацаандаа хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон учир МИАТ ажлаас нь халсан байна.

Энэ үйл явдалтай холбоотой мэдээлэл манай Цагдаагийн Ерөнхий газарт одоогоор байхгүй бөгөөд Д.Булганхангайд ямар нэгэн хэрэг, зөрчил үүссэн эсэх нь тодорхойгүй байна.