Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

"МУИС-ийн номын санг оюутнуудын шалгалтын үеэр 24 цагаар ажиллуулж байна"

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МУИС-ийн номын сан 24 цагаар ажиллаж эхэлжээ.

Оюутнуудыг шалгалтдаа бэлдэхэд нь зориулж ийнхүү цагийн хуваариа уртасгасан байна.

Энэ талаар тус номын сангийн ажилтнаас тодруулахад "Оюутнуудын шалгалтын үеэр номын сангийн нэг давхарт байрлах нэг цэгийн үйлчилгээний хэсгийг энэ долоо хоногт Даваа-Баасан гараг хүртэл 24 цагаар туршилтаар ажиллуулж байгаа юм.

Энэ үеэр гадны уншигч авахгүй зөвхөн оюутнууддаа үйлчилнэ.

Цаашид байнга 24 цагаар ажиллах эсэхийг туршилтын үр дүнг харж байж шийднэ" гэлээ.

МУИС-ийн шинэ номын сан 360,000 гаруй хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй. 1,000 орчим CD, зохиогчийн эрхтэй 20 гаруй цахим ном, 2,000 орчим магистрын ажил, ОУ-ын 16 онлайн мэдээллийн санг ашиглах боломжтой цахим уншлагын танхимтай юм.