Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ долоо хоногт эхний ээлжинд 50,000 угаарын хий мэдрэгч ирж байгаа"

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

"Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд тосгоны статустай эмнэлэг, өрхийн эмнэлэг хоёр байгууллагын  үйл ажиллагаа давхарцсан тул өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарчээ.

Гэр хорооллын 220,000 өрхөд угаар мэдрэгчийг үнэ төлбөргүй суурилуулах Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ долоо хоногт эхний ээлжинд 50,000 угаарын хий мэдрэгч ирж байгаа бөгөөд иргэдэд хэрхэн хэрэглэх, ашиглах зааварыг хүргэж ажиллаж байгаа" зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагууд өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр товч мэдээлэл өглөө.

Энэ үеэр Хотын Захирагч С.Амарсайхан төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулахыг анхааруулаад сайжруулсан түлшний түгээлт нийлүүлэлтэд дүүрэг хороодын Засаг дарга нар хяналтаа тавьж угаарын хий мэдрэгчийг яаралтай айл өрхүүдэд тараах, сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хөдөлгөөнт эргүүлийн тоог нэмэгдүүлж, аюулгүй байдлыг нь хангаж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын удирдлагуудад үүрэг болголоо.

Мөн төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудыг хүүхдийн автобустай болгох үүргийг нийслэлийн Боловсролын газрын дарга Н.Гантулгад өгөв.