Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батбаясгалан: Угаарын хий мэдрэгчийг БНХАУ-аас авахаар болсон

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн гэр хорооллын өрхүүд түүхий нүүрсний оронд сайжруулсан шахмал түлш түлж эхлээд байгаа билээ. Гэвч шахмал түлшнээс ялгарах угаарын хийнд хордсон, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон гэх дуудлага мэдээлэл цөөнгүй бүртгэгдээд буй. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэх төхөөрөмж үнэ төлбөргүй олгох шийдвэрийг аравдугаар сарын 9-нд гаргасан билээ. 

Түүнээс хойш НЗДТГ-аас энэ ажлыг судалж байна гэх хариулт өгсөөр байсан юм. Харин өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаас энэ талаар тодруулахад “Угаарын хий мэдрэгчийг БНХАУ-аас захиалан авахаар гэрээ хийсэн” гэлээ. 

Тэрбээр “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 220 мянган айл өрх гэр хороололд амьдарч байна. Сайжруулсан түлш түлэх бүсчлэл арай хумигдмал буюу 202 мянган айл өрх байгаа. 

Үнэ, чанарын хувьд олон улсын стандартад нийцсэн угаарын хий мэдрэгч үйлдвэрлэдэг үйлдвэртэй бид шууд гэрээ хийж байгаа. Монголд угаарын хий мэдрэгчийн стандарт батлагдаагүй байдаг. Тиймээс олон улсын жишигт нийцсэн үйлдвэрлэл явуулдаг байгууллагад хандсан. 

Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг НЗДТГ-аас БНХАУ-д суудаг төлөөлөгчөөр дамжуулаад тухайн үйлдвэрлэгчтэй шууд харилцаж байгаа

Энэ ажлыг зохион байгуулахад анх зургаан тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцож байсан. Харин үйлдвэрлэгчтэй шууд харилцсанаар энэ зардал тодорхой хэмжээнд хэмнэгдэнэ. Угаарын хий мэдрэгчийн үнэ болон бусад асуудлын талаар албан ёсоор мэдээлнэ. Үйлдвэрлэл эхэлсэн учраас угаар мэдрэгч Монголд ирмэгц айл өрхүүдэд тараах ажил эхэлнэ” хэмээлээ.