Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын хүү Монголд амрахдаа тусгай зөвшөөрлөөр аргаль агнажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жр хүүгийн хамт Монгол улсын баруун хязгаарт аялсан тухай хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

Тэгвэл Трампын хүү энэ үеэрээ ховордсон амьтанд тооцогддог аргаль агнасан тухай ProPublica сайтад мэдээлжээ.

Сонирхолтой нь “бага” Трамп аргаль агнахдаа зөвшөөрөл аваагүй бөгөөд дараа нь буцах замдаа Улаанбаатарт Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсаны дараа зөвшөөрөл нь нөхөж гарсан байна.

Аргаль агнах зөвшөөрөл Трампыг явснаас бараг сарын дараа буюу есдүгээр сарын 2-нд гарсныг ProPublica сайт уг аялалд оролцсон эх сурвалжуудаас олж мэдээлжээ.

Монгол улсад аргаль агнах зөвшөөрлийг маш ховор өгдөг бөгөөд улс төр, бизнесийн хэлхээ холбоонд суурилсан ил тод бус систем үйлчилдэг гэж тус сайтад бичсэн байна.

АНУ-ын засаг захиргаанд ямар нэг албан тушаал хашдаггүй, улс төрийн эх мэдэлгүй хүнийг зөвхөн Трампын хүү гэдэг утгаар нь Монголын төрийн тэргүүн онцгойлж харьцсан нь зохимжгүй хэрэг гэж Вашингтоны Их сургуулийн хуулийн сургуулийн ёсзүй судлалаар мэргэшсэн профессор Кэтлин Кларк ProPublica сайтад ярьсан байна.

 

Эх сурвалж: ProPublica