Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Азтай эгч 2 дүүгээ Финланд руу аялуулахаар боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Юнител группийн Шинэ жилийн “Шидэт ногоон” картаар дансаа цэнэглэсэн хэрэглэгчид дунд Финланд руу хосоороо аялах шинэ жилийн супер бэлэгтэй урамшуулал зарлагдсан байгаа. Урамшууллын хамгийн эхний шууд нэвтрүүлгээр Финланд руу хосоороо аялах эрхийн эзнийг гар утасны дугаараар, санамсаргүй байдлаар тодруулж, 89471825 дугаартай Сэлэнгэ аймгийн хэрэглэгч Э.Мөнхсоёл шалгарсан байна.

Тэрээр Сэлэнгэ аймагт оршин суудаг бөгөөд ээжийгээ асардаг байна. 2 жилийн өмнө Юнителийн хэрэглэгч болсон бөгөөд 11-р сарын 28-нд 8’000 төгрөгийн “Шидэт ногоон” цэнэглэгч картаар дансаа цэнэглэж, 12-р сарын 01-ний өдөр Финланд руу явах эрхийн эзэн боллоо.

Мөнхсоёл хэлэхдээ: “Өмнө нь Байгаль нуур, Итгэлт хамба руу явж үзэж байсан байна. Финландруу аялах эрхийн эзэн боллоо гэдгийг Юнителээс залгаж хэлэхэд итгээгүй. Өнөөдөр ирээд л итгэлээ. Би ээжийгээ асарч байгаа болохоор энэ гайхалтай аялалдаа явах боломжгүй байгаа. 2 дүүгээ явуулъя гэж бодож байна. Одоо 2 дүүдээ хэлэхээр бас итгэхгүй байх. Манай гэр бүлд шинэ жилээр ийм гайхалтай бэлэг барьсанд маш их баяртай байна. Яг л ид шид мэт сайхан санагдаж байна.” хэмээн баяртайгаар ярьсан юм.

“Шидэт ногоон” картаар дансаа цэнэглэсэн хэрэглэгчид дундаас дахин 2 хос Финланд руу аялах бөгөөд шууд нэвтрүүлэг 12-р сарын 29-ний өдөр болох юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.