Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунбэрг завиар Атлантын далайг гаталж, Европт иржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөдөлгөөний идэвхтэн, 16 настай Грета Тунбэрг өчигдөр Португалын нийслэл Лисбон хотын боомтод иржээ.

Тэрээр гурван долоо хоногийн өмнө АНУ-аас сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг завиар Европ тив рүү гарсан юм.

Грета одоо Испанийн нийслэл Мадрид хотод болох НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн чуулганд оролцох ажээ.

Залуу тэмцэгч өмнө нь төрөлх Шведээсээ мөн эко завиар АНУ-д аялан очиж байв. Энэ удаа тэр дэлхийг тойрохоор аялж яваа Австралийн гэр бүлийн 15 метр урт завинд дайгдаж явсан байна.

Португалын нийслэлээс Испанийн нийслэл хүртэл 600 км зайтай. Энэ замыг Грета ямар унаагаар туулах нь тодорхой болоогүй байна. Залуу тэмцэгч охин уур амьсгалын өөрчлөлтийн хор хөнөөлийг дэлхийн улс орнуудын удирдагчдад ойлгуулж, зайлшгүй гамшгаас урьдчилсан сэргийлэхэд анхаарал хандуулахын төлөө ажиллаж байгаа юм. The World Meteorological Organization байгууллагын энэ жилийн тайланд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас туйлын мөс хайлах, далайн усны түвшин дээшлэх зэрэг үзэгдэл 2019 онд хамгийн дээд түвшинээ хүрснийг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press