Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Хятадын хилийн боомтууд амарна

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд арваннэгдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд ажиллахгүй.

Амрах боомтууд:

 

Хоёр улсын хооронд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц цагийн хуваарийн дагуу зорчих болно.



Монгол, ОХУ-ын:

  1. Алтанбулаг
  2. Эрээнцав
  3. Сүхбаатар боомтууд ажиллана.

Бусад боомтууд нь ажиллахгүй гэсэн мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах албанаас өглөө.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т:

  • Талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана. 
  • Төмөр замын боомт нь Талуудын хоорондын холбогдох хэлэлцээрт заасан төмөр замын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамрагдахгүй гэж заасны дагуу дээрх зохицуулалтууд хийгддэг байна.