Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн олонхийн саналыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох гишүүдийн хуралдааны товыг тогтоолоо.
Сонгуулийн дүнг Үндсэн хуулийн цэц хэвлэл, мэдээллийн төлөөлөгчөөр дамжуулан нийтэд мэдээлнэ.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасан байдаг хэмээн Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Цэцийн дарга Д.Одбаярыг энэ сард албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.