Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Цэвэр агаарт амьдрах “ГАРЦ”

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 18
Сурталчилгаа
00:00 00:00
Цэвэр агаарт амьдрах “ГАРЦ”
Sara, ikon.mn - text to speech

Та хүйтний улирал эхлэхэд гэр бүлээрээ сардаа хэдэн удаа байгальд гардаг вэ?

Энэ асуултанд хэд ч гэж хариулсан энэ нь хангалттай тоо биш юм. Учир нь бид өдөр бүр цэвэр агаарт, байгальтай ойр амьдарч байж л уушиг, зүрх, оюун ухаан, тархи минь ЭРҮҮЛ байх нөхцөл бүрддэг.

Өвлийн улиралд их хотын утаа болоод тоосжилт, ханиад томуунаас үүдэлтэй агаарт гарах шаардлага нэмэгддэг. Гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө иргэн бүрийг “Байгальд гарцгаая” хэмээн Гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэсэн төлөвлөлттэй “Palm springs resort and villa” төслөөс уриалж байна.

 

Байгалийн цэнгэг агаартай эн дүйцэхүйц эм хаана ч үгүй, дэлхий ертөнц глобалчлагдаж бүх зүйл хэтэрхий ухаантай болж байгаа ч цэвэр агаарыг хэзээ ч ийм их үр шимтэй, эрүүл мэндэд тустай чигээр нь гаргаж авч чадахгүй. Газрын хөрснөөс соёолон ургасан ой мод, ургамал, цэцэг навчтай амьд байгальд л цэвэр агаар хэмжээлшгүй ихээр бий.

Сүүлийн жилүүдэд хотжилт улам бүр нягтаршиж, хүн ам олон болж, хортой угаарыг үйлдвэрлэгч машин, уурын зуух, нэмэгдэхийн хэрээр цэвэр агаар хомсдож байна. Хотын төв рүү биш хотын захруу гарч амьдрахыг хүн бүр эрмэлздэг болсон нь дээрх асуудлуудаас үүдэлтэй билээ. Мөн орчин цагт заавал цаг бүртгүүлж, оффист сууж ажиллахаас илүүтэй анир чимээгүй байгальд амьдарч ажлаа гэрээсээ хийх нь элбэг болсон.

Нийслэлийн хувьд бага насны хүүхэдтэй хүн бүрт бяцхан үрсээ цэвэр агаарт, эрүүл орчинд амьдруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсдэг. Хотын их стресс, эрүүл мэндэд халтай асуудлуудаас хол байж, үр хүүхэд, гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө хийх хамгийн зөв сонголт бол байгальд амьдрах юм. Энэ л цэвэр агаарт амьдрах ГАРЦ билээ.

Залуу гэр бүлүүдийн эрүүл агаарт амьдрах сонголт бол тайван амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн байгалийн үзэсгэлэнт газар Жаргалантын аманд орших Palm springs хувийн орон сууцны төсөл юм. 2020 оны 2-р улиралд ашиглалтанд орох энэхүү төсөл нь гэр бүлийн үнэ цэнийг дээд зэргээр эрхэмлэсэн модерн загварын хувийн орон сууц, эдэлбэр газар, бүх үйлчилгээг нэг дороос авах боломж бүхий үйлчилгээний төв, хотын төвөөс саадгүй ирэх засмал зам гээд байгальд амьдрах таны хүслийг биелүүлэх бүх төлөвлөлтийг нэг дор байхаар шийдсэн төсөл юм.

 

Хотын төв цэгээс 21 километр зайд орших Palm springs төсөл “Байгальд гарцгаая” уриалгаараа иргэдийг өөрийнхөө төлөө болон гэр бүлийнхнийхээ төлөө зөв зүйлд бодитой хөрөнгө оруулж, цэвэр агаараар сардаа нэг биш өдөр бүр амьсгалж эрүүл мэндээ хамгаалахыг уриалж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.