Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Япон бүсгүйчүүд нүдний шил зүүх эрхийнхээ төлөө тэмцэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнгөрч буй долоо хоногт Японы нэгэн телевизийн сувгаар тус улсын зарим компаниуд эмэгтэй ажилтнуудад нүдний шил зүүхийг хориглодог тухай мэдээлсэн юм.

Үүний дараа Японы сошиал ертөнцөд бүсгүйчүүдийн нүдний шил зүүх эрхийн төлөө хөдөлгөөн өрнөсөн байна.

Тус улсын дэлгүүр, худалдаа үйлчилгээ, ресторан, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа япвуулдаг компаниуд хүмүүстэй харилцдаг эмэгтэй ажилтнууддаа нүдний шил зүүхийг хориглодог ажээ.

Нүдний шил эмэгтэй хүнийг хүйтэн хөндий, эмэгтэйлэг биш, хэтэрхий ухаантай харагдуулдаг гэж үздэг байна.

Харин яг ижил ажил эрхэлдэг эрчүүдэд энэ дүрэм үйлчилдэггүй ажээ.

“Зөвхөн эмэгтэй хүнд нүдний шил зүүхийг хориглох нь хүйсээр ялгаварлан гадуурхсан хэрэг болно” гэж Human Rights Watch хүний эрхийн байгууллагын Япон дахь салбарын тэргүүн Канае Дои өнгөрсөн Баасан гарагт хэвлэлд ярьсан байна.

Энэ оны эхээр Японд бас эмэгтэй ажилтнуудад намхан өсгийтэй гутал өмсөхийг хориглодог журмыг эсэргүүцсэн хөдөлгөөн дэгдэж байв. #KuToo хаштагтай сошиал сүлжээнд үүссэн уг хөдөлгөөнд 21,000 гаруй эмэгтэй гарын үсэг зурж, нэгдсэн байна.

Гэвч Японы засгийн газрын сайд “ажлын байрны хувцаслалт ийм байх ёстой” гэсэн хариу өгч байжээ.

Япон улс нь хүйсийн тэгш эрхийн талаар Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас гаргасан сүүлийн судалгаагаар дэлхийн 149 орноос 110 дугаарт жагссан байна. Энэ нь бусад өндөр хөгжилтэй улс орнуудаас хол хоцорсон үзүүлэлт юм.

 

Эх сурвалж: Reuters