Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн цэргүүдийнхээ шарилыг авах талаар Хятадын талтай хэлэлцэнэ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

АНУ нь батлан хамгаалах салбарт Хятад улстай хамтран ажиллах талаар ирэх долоо хоногт хэлэлцэх гэж байна.

Энэ үеэр дэлхийн хоёрдугаар дайны үед Хятадын нутагт амь үрэгдсэн Америк цэргүүдийн шарилыг шилжүүлж авах талаар хэлэлцэх гэж байгааг Пентагон өчигдөр мэдээлжээ.

АНУ-ын батлан хамгаалахын сайд Марк Эспер ирэх долоо хоногт Тайландын Бангкокт болох арга хэмжээний үеэр Хятадын батлан хамгаалахын сайд, генерал Вэй Фэнхэтэй уулзах юм байна.

1942-оос 1944 онд АНУ-ын цэргийн анги Чан Кай Шигийн армитай хамтран Хятадын өмнөд нутагт Японы түрэмгийлэгчдийн эсрэг дайтаж байсан түүхтэй юм.

Энэхүү байлдааны ажиллагааг АНУ-ын түүхэнд “China-Burma-India theatre” гэж нэрлэдэг.

Ирэх долоо хоногийн уулзалтын үеэр Эспер бас олон улсын хоригийг зөрчиж, Умард Солонгосын дэглэмд газрын тос нийлүүлж байгаа Бээжингийн эрх баригчдад шахалт үзүүлэх төлөвлөгөөтэй байна.

Пентагоны тэргүүн энэ удаагийнхаа аялалаар Сөүл, Манила, Ханой хотуудад саатах юм.

 

Эх сурвалж: AFP