Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп 2020 оны Ялалтын баярт оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх оны тавдугаар сарын 9-ний өдөр Москвагийн Улаан талбайд болох Ялалтын баярын парадад оролцох хүсэлтэй байгаагаа өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

Ирэх хавар дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Германыг ялсны 75 жилийн ой тохиох юм.

“Би Ялалтын баярт уригдаад байгаа. Ерөнхийлөгч Путин намайг урьсан. Дайн дууссаныг тэмдэглэх нь маш чухал үйл явдал. Хэдийгээр цаг хугацааны хувьд сонгуулийн үйл ажиллагаатай давхцаж байгаа ч би оролцохыг бодно. Боломж гарвал заавал оролцох болно” гэж Трамп хэлсэн байна.

Өнгөрсөн зургаадугаар сард Японы Осакад болсон Их 20-ын чуулганы үеэр уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгчийг 2020 оны Ялалтын баярын арга хэмжээнд урьж байжээ.

Хамгийн сүүлд АНУ-ын ерөнхийлөгч нараас “бага” Жорж Буш 2005 онд Ялалтын баярын 60 жилийн ойн парадад оролцож байсан юм.

 

Эх сурвалж: ТАСС