Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

300 гаруй иргэний дөрвөн тэрбум төгрөгийн хохирлын асуудлыг анхааралдаа авахыг хүсэв

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Нарны хүү сарны охин” ХХК-ний “Амар амгалан” I, II, III дугаар байранд орох захиалга өгч хохирсон иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Амар амгалан” хотхонд орох захиалгаа өгсөн 300 гаруй иргэн урьдчилгаа болох нийт дөрвөн тэрбум гаруй төгрөгийг буцаан авах хүсэлтэй байгаа аж.

Иймд хохирсон иргэдийн зүгээс Монгол Улсын ерөнхий сайд, Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт хандан уг асуудлыг анхааралдаа авч 300 гаруй иргэний дөрвөн тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахад анхаарч өгөх хүсэлт гаргаж буйгаа мэдээллийн үеэр онцоллоо. 

Байрны захиалагч Д.Пүрэвсүрэн “"Нарны хүү сарны охин" ХХК-ний захирал Дариймаа овогтой Гүрсоронз, Дариймаа овогтой Одгэрэл гэх эгч дүүс нь “Амар амгалан” орон сууцны төсөл хэрэгжүүлнэ, компанийн таван хувийн зээлд хамруулна гэж иргэдээс 10-30 хувийн урьдчилгаа авсан.

Байртай болох гэж урьдчилгаа мөнгөө зээл авч төлөөд хохирсон бид арга бараад ингээд сууж байна. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа боловч хэргийн явц маш удаашралтай байгаа. Гүрсоронз нь батлан даалтын хугацаанд хохирогчдыг өмгөөлөгчөөрөө дамжуулан эвлэрлийн гэрээ байгуулахгүй бол мөнгийг чинь өгөхгүй гэж удаа дараа шахалт үзүүлж, өөрөө хохирогчдоос зугтаасаар байна" гэв. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Байрны захиалагч Ц.Ариунаа "Хэдийгээр цагдаагаас ажлын хэсэг гаран ажиллаж байгаа ч маш их хугацаа шаардаж байгаа тул бид хүлээж тэсэхгүй байна. Хохирогчдын тоо өдөр ирэх тусам л нэмэгдсээр л байгаа. Энэ бол анхнаасаа зохион байгуулалттайгаар хийсэн залилангийн хэрэг гэж бодож байна.

Миний бие “Нарны хүү Сарны охин” ХХК-нийн удирдлагууд хэвлэлийн хурал хийж байхад ирж санал гомдлоо хэлж байсан. Гэтэл дараагаар нь манай гэрийн хаалгыг эвдээд явсан. Мөн утсаар ч ярилгүйгээр урьдчилгаа мөнгийг маань шилжүүлэхээр нь би буцаагаад шилжүүлсэн юм. Яагаад гэвэл ах дүү, хамаатан садандаа хоёр жилийн хугацаатай хүүтэй мөнгө зээлүүлээгүй. Банкны хүүгээр нь тооцож, хохирлыг барагдуулах ёстой" гэв. 

 

Зураг
14 | 18 | 19 цаг