Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Түмэн шувуут ХК-ийн Хувьцаа эзэмшигчид компанийнхаа бүтээн байгуулалттай танилцлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 4
Сурталчилгаа

Монголын хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэгч Түмэн Шувуут ХК нь IPO гаргаснаасаа хойш хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын явцаа хувьцаа эзэмшигчдэдээ танилцуулах аяллыг зохион байгууллаа. Эдгээр бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөсөн цаг хугацаандаа хийгдэж дууссанаар ирэх оноос эхлэн компанийн үйлдвэрлэлийн хэмжээ болон ашгийг нэмэгдүүлж хувьцааны үнэ цэн өсөх юм. 

Энэхүү аяллаар тус компанийн 150 орчим хувьцаа эзэмшигч Шувууны аж ахуй 1 болон 2, Тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагаа, өргөтгөлтэй танилцлаа. Монгол хүн хийж чаддаг, Монгол хүнд итгэж болохыг харж байна гэж тус компанийн хувьцаа эзэмшигчид илэрхийлж байсан.

Эрүүл, экологийн бүтээгдэхүүнээр хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх эрхэм зорилгынхоо хүрээнд Түмэн Шувуут ХК нь газарзүйн байршлаас шалтгаалан Монгол хүний биед нэн дутагдалтай байдаг Омега, Селен, Иодын өндөр агууламжтай өндгийг Дэлхийд нэртэй АНУ, ОХУ, БНХАУ болон Монголын эрдэмтэн судлаачидтай хамтран үйлдвэрлэж, хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээж байна.

Түмэн Шувуут ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр:

“Хүн бүр хэлсэн амлалтандаа хүрч, хийж буй ажилдаа эзэн нь болж чадвал Монгол улс хөгжинө. Түмэн Шувуут ХК-ийн хөдөлмөрч, хариуцлагатай хамт олон Монголын хувьцаат компаниудад алдарсан хувьцаа эзэмшигчдийн итгэлийг эргүүлж авчрахын төлөө тууштай ажиллаж байна.”

Энэ үеэр тус компанийн хамт олон 3-р улирлын санхүүгийн тайлангаа танилцуулж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өндөгний үйлдвэрлэлийн хэмжээ 22 хувиар, борлуулалтын орлого 19 хувиар, цэвэр ашиг 50 хувиар өссөнийг онцоллоо.

Түмэн Шувуут ХК-ийн хэрэгжүүлж буй төслүүд:

 
Увс аймаг дахь усалгаатай газар тариалангийн аж ахуй
 
Шувууны анхны аж ахуйн өргөтгөлийн ажил
 
Шувууны анхны аж ахуйн өргөтгөлийн ажил
 
Шувууны анхны аж ахуйн өргөтгөлийн ажил
 
Тэжээлийн үйлдвэрийн өргөтгөлийн ажил

Түмэн Шувуут ХК-ийн 3-р улирлын санхүүгийн тайлан:

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.