Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүргийн гурван иргэн өргөө цагаан гэртэй боллоо

Сүхбаатар дүүрэг
2019 оны 10 сарын 27
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ой, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн 80 жилийн ойг тохиолдуулан зорилтот бүлгийн гурван өрхөд өчигдөр гэр олголоо.

Дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир “Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын хамт олон ярилцаад нийслэлийн өдрөөр нийгмийн халамж, үйлчилгээ нэн шаардлагатай иргэдэд бодит дэмжлэг, тусламж үзүүлэхийг зорьсон. Энэ зорилтоо ажил хэрэг болгож дүүргийн Улаан загалмайн хороотойгоо хамтран ам бүл олуулаа, өрх толгойлсон, залуу гэр бүлд гэр олгож байна.

Мөн үүнээс гадна өнөөдөр дүүргийн 9, 11-20 дугаар хорооны 150 өрхөд хүнсний багцын тусламж олгоно. Энэ бол төрийн байгууллагын зүгээс зорилтот бүлгийн иргэдийнхээ амьжиргааг дэмжиж буй бодит тусламж юм. Айл бүхэн аз жаргалтай, хүүхэд бүхэн инээд хөөртэй байхыг ерөөе” гэв.

 

Дүүргийн хэмжээнд өөрийн гэсэн гэр оронгүй, айлын гэр, нийтийн байр түрээсэлдэг, залуу гэр бүлүүдийн судалгааг гаргаж, эдгээрээс сонгогдсон иргэд өргөө цагаан гэртэй болсон байна.